Нэвтрүүлэгч С.Чимгээгийн “нууц ноёнтон” нэр дэвшинэ

Тэгвэл түүний арын албыг бүрэн хариуцаж, дэмжиж тусалж байдаг нууц ноёнтон бол түүний нөхөр М.Чойдорж.


Үзэсгэлэнтэй, авьяаслаг гэргийгээ бүхий л талаар нь дэмждэг М.Чойдорж ноёнтон үеийнхэн дундаа “жентелмэн” нэрээрээ алдартай.

Нэвтрүүлэгч С.Чимгээг гоо үзэсгэлэнгээ яаж ингэж хэвээр нь хадгалж үлддэг гэж олон хүмүүс асууж шалгаадаг тэгвэл тэр нууц нь түүний нөхөр гэж болно.


Яагаад гэхээр М.Чойдорж ноёнтон өөрөө наснаасаа хэд дахин залуу харагддаг үеийнхэн дундаа л барагтай л арван наймт шиг алхаж явдаг гэнэ лээ.

Өдгөө 50 насны босгыг хол алхсан ноён М.Чойдорж Сүхбаатар дүүргийн 24-р тойрогт бие даан нэр дэвшихээр сэтгэл шулуудаж, сонгуулийн штабаа байгуулжээ.
М.Чойдоржийн хувьд энэ анх удаа өрсөлдөж буй сонгууль биш. 2008 онд төрлөх Дорнод нутагтаа нэр дэвшсэн ч бүтэлгүйтсэн, 2012 онд мөн л ИЗНН-аас УИХ-д нэр дэвшиж байв.
Харин энэ удаа бие даан нэр дэвшихийг илүүд үзсэн бололтой.


М.Чойдорж өмнө нь Оросын КГБ-ийн сургуулийг дүүргэсэн мэргэжлийн тагнуулч бөгөөд Монголд ирсэн хойноо УИХ-ын Тамгын газарт албан тушаал хашиж, нэлээд хэдэн жилийг үдсэний эцэст УИХ-ын гишүүдээс дутахааргүй мэдлэг боловсролтой гэдгээ ойлгосон гэдэг.