Дуучин Ч.Ану номынхоо нээлтийг хийлээ

Дуучин Ч.Ану нэрээр алдаршсан монголын гоо бүсгүйчүүдийн нэг Ч.Уранхолбоо “Тод гэрэлтэх бүсгүй” номынхоо нээлтийг өчигдөр Гэгээнтэн цогцолборт хийжээ.


Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа “Тод Гэрэлтэх Бүсгүй” номын маань нээлт сайхан болж ирсэн зочид маань аз жаргалыг бэлэглээд явлаа.


Хүрэлцэн ирсэн Нийслэлийн гэр бүл,хүүхэд залуучуудын,хөгжлийн газрын дарга Н.Мандуул, мэргэжилтэн Д.Мягмарсүрэн, номын маань өмнөх үгийг бичсэн Зууны Манлай дуучин Поп дива Б.Сарантуяа, Miss Universe Оролцогч Б.Гүнзаяа ,Хайртай эгч дүүс Ч.Уянхолбоо С.Номинхолбоо,Топ Фэн Оми Ими даа баярлалаа.


Зохиогчдын зүгээс талархал илэрхийлэе. Бүсгүй хүн бүрт Өөрийнхөөрөө гэрэлтэх дотоод их хүч бий” гэжээ.


Уг номонд дуучин Ч.Ану гэрлэлт, хүүхэд, хайр сэтгэлийн тухай бичсэн бөгөөд гэр бүлээ төлөвлөж буй болон гэрлэсэн хосууд харилцаагаа тогтвортой авч явахад дэмжлэг болох туршлага, санааг агуулжээ.