Хуульч, эрх зүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг бол Б.Цэцэг.


Олноо “Дух” хочоор алдаршсан тэрээр сүүлийн үед ”Vote Mongolia 2020” нэвтрүүлэг хийж, нийгмийн тал бүрийн сэдвүүдийг хөндөж буй.
Тэр дундаа охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо чангаас чанга дуугаргаж яваа, зүрх зоригтой бүсгүй.


Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа ганц бие яваа шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ.
Тэрээр “Эмэгтэй гээд өрөвдүүлж, Дээрэлхүүлхийг хэзээ ч хүсэж байгаагүй…. оо эмэгтэй хүн юм чинь, хүүхэдтэй юм чинь гээд хэний ч өмнө гэлбэлзэж үзээгүй үзэхчгүй! Харин ч бусадтай адил хөдөлмөрлөж, хүн шиг амьдрах боломж хэн бүхэнд байдаг гэдгийг харуулахыг л хүсдэг.


Хөл гар чинь бүтэн бол хэний төлөө яах гэж амьдарч байгаагаа ойлгож хэнээс ч хариу нэхэхгүй өөртөө үнэнч амьдараад явахад ядах зүйл огт байхгүй.

qГол нь үнэн бай…

Өр нэмгэн байхын зовлонг мэддэг учир хүний эрийг булааж хэн нэгний энгэрт орж бусдын зовлонгоор жаргал хийж үзээгүй ээ. Үзэхчгүй….
Эмэгтэйчүүдийн сэтгэлийн шанлал их учир биеэр туулсан зовлонг бусдад эдлүүлэхийг ч хүсэхгүй. Хүмүүс асуудаг л юм чи хүнтэй найз л гээд л харахын заяатай тавилан гэж бий яах юм бусдын үрийг өнчирүүлж, яах юм энгэрээс нь сүү асгардаг эхийг уйлуулж би жаргахгүй…. болоод л байна.


Болгоод л байна хүн хүнээр дутдаг ч эргээд харахад харамсахгүй амьдрах нь л чухал юм даа. Муухан эр хүнээс дээр дайчин байлаа гээд алдах зүйл байдаггүй л юм.

Алзахгүй ээ гол нь балиар өөдрөг байна шүү” гэжээ.