Сошиалд яагаад мянгыг “К”-аар тэмдэглэдэг вэ?

Сүүлийн үед монголчууд бид сошиалд нэгнээ дууриаж мянган нэгжийг “К” гэж товчилж, тэмдэглэдэг болсон.

Гэвч ихэнх нь ямар учраас К хэмээн тодотгосныг тэр бүр мэддэггүй ээ.

Тэгвэл анх Грекийн chilioi /мянга/ гэдэг үгнээс үүсч, дараа нь Францчууд кило гэж товчилж хэрэглэснээр килограмм, километр зэрэг шинэ үг үүсчээ.

Одоо дэлхий нийтээр мянга гэхийг “К” гэж товчилдог болжээ