Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 07:45 минутанд газардлаа.

Уг нислэгээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эдийн засгийн хүндрэлтэй 159 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг яаралтай түргэн тусламжийн машинаар тусгаарлах байруудад хүргэн, 21 хоног тусгаарлах юм.