Олны танил эрхмүүдийн анхны хайрын эзэд

Хавар болохоор хайр ирдэг. Тойрон эргэлдэх дөрвөн цагийн хамгийн урин нь, хамгийн хайрламаар нь, хамгийн зөөлөн нь ч байж магад. Энэ улиралд хүн бүрийн сэтгэл гэгэлзэж, эмоорол дээд цэгтээ хүрдэг.

Хүн бүрт анхны хайр, анхны учрал гэх мэт дурсамж сэтгэлийн гүнд “цоожтой авдар” мэт нам гүм оршсоор байдаг.

Тэгвэл олны танил хүмүүсийн залуу насны дурлал, анхны хайрын түүхийг уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.

Ерөнхийлөгч Х.Баттулга ба Зураач З.Уянга

Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны хайрын эзэн нь зураач бүсгүй байдгыг хэвлэлүүд олонтоо нуршдаг. ДУДС-ийг дүүргэж хожмоо Суриковын нэрэмжит Уран зургийн академи дүүргэсэн энэ бүсгүйг З.Уянга гэдэг.

Оюутан ахуйдаа үерхэж нөхөрлөн, хайрлаж дурлалцаж явсан тэд З.Уянга бүсгүйн ар гэрийнхний ятгалгаар хоёр тийш болж байсан гэдэг.

Тодруулбал, З.Уянга бүсгүйн аав ганган Зоригоо хэмээх, дөчин мянгатдаа зартай дэгжин, бэл бэнчин ч зузаан эрхэм байсан бөгөөд гэргий нь мөн л дөчин мянгатын цуутай балетчин Цэрмаа хэмээх бүсгүй байжээ.

Хөтлөгч Ч.Ундрал ба Жүжигчин Б.Амарсайхан

“Намайг Амараа” гэж анх олны танил болсон хүн бол жүжигчин Б.Амарсайхан. Түүний анхны хайр, үерхэлийн эзнийг хөтлөгч Ч.Ундрал байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.


Тэд СУИС-ын нэг ангийн оюутнууд байсан бөгөөд анхны харцаар нэгэндээ дурлаж, 1-р курсээсээ эхлэн бараг 6 жил үерхэсэн гэдэг. Гэвч яагаад салсан нь тодорхойгүй.
Тэдний хайрыг гэрчилсэн гэрэл зургууд ангийн найз нөхөдөд нь мэр сэр байдаг гэсэн. Тэрбүү хэл, Амарсайхан Ундрал хоёрын хайр дурлал, тухайн үеийн дурсамжуудыг нь сэдрээх бүхэл бүрэн уран сайхны кино байдаг.
Уг кино 1999 онд хийгдсэн “Тавилан” нэртэй кино. Уг кинонд тэд ид үерхэж, хайрлан дурлалцаж байхдаа тогложээ.
Хэдийгээр дурсамж мартагддаг ч мань хоёрын хувьд сэтгэлийн гүнд орших нандин дурсамж, түүхээ үгүйсгэхгүй биз ээ.

Жүжигчин Ш.Жавхлан ба Жүжигчин Н.Ялалт

Жүжигчин Ш.Жавхлан хошин урлагийн “Маск продакш”-нд олон жил ажиллаж байгаа. Тэрээр дөнгөж 17-хон насандаа оюутан болж, дээд курсынхээ “ах” жүжигчин, дуу оруулагч Н.Ялалттай анхны амьдралаа эхлүүлж байжээ.
Тэднийг нэгнийхээ анхны хайр байсан гэдгийг олон хүн гэрчилдэг.


Хөөрхөн нүд, эгдүүтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон Ш.Жавхлан Н.Ялалтыг дууриасан хөөрхөн хүүтэй болсон ч, тэдний хамтын амьдрал эцэслэсэн.

Н.Номтойбаяр ба топ модель Ч.Туяацэцэг

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын анхны хайр топ модель Ч.Туяацэцэг байжээ. Тэднийг гурван жил хэртэй үерхэж байхад Ч.Туяацэцэгийн найз “австрали” Одноо буюу загвар өмсөгч Г.Одончимэг дундуур нь орж салгаж байжээ.


Н.Номтойбаяр анхны хайртыгаа одоог хүртэл хүндлэн, дотночлож харьцдаг гэнэ.
Тэрбүүхэл, Топ моделиор өргөмжлөгдсөний 10 жилийн ойгоор гэнэтийн бэлэг барьж, бүхэл бүтэн найр наадам зохион байгуулж байсан гэдэг.

МУГЖ Ж.Алтанцэцэг ба дуучин Н.Гантулга

МУГЖ, дуучин Н.Алтанцэцэг, Н.Гантулга нар оюутан байхдаа үерхэж, сургуулийнхаа “Ромео Жульетта” гэддэг сайхан хос байжээ.


Тэдний салсан шалтгааныг Н.Гантулга гэдгийг оюутан цагийн ойр дотны андууд нь хүүрнэдэг байна.

Дуучин A Cool ба жүжигчин Б.Баярмаа

Өдгөө МУГЖ Г.Ариунбаатарын авааль гэргийгээр тодроод буй жүжигчин Б.Баярмаа 10 жилийн сурагч байхдаа өдгөө A Cool нэрээр олонд танигдсан Б.Анхбаяртай үерхэж байсан гэдэг.


Багануурт өссөн хос хотод оюутан болж ирээд “салаа зам”-аар явжээ. Энэ дурсамжаа дуучин залуу олноос нуудаггүй.