Үсээ ургуулмаар байвал борооны усаар угаагаарай

Уншигч та үсээ урт ургуулмаар байна уу? Үс тань гандаж, гэмтэж, байна уу?

Хүн өөрөө байгалийн амьтан тиймээс хүний бие организмд байгалийн бүтээгдэхүүн зохицох нь их бий. Үсний будаг , үсний хиймийг цааш нь түлхэж байдаг. Иймээс байгаль эхийн заяасан гайхамшит ургамалаар үсээ эмчилцгээе, гэж уриалж байна.

Тиймээс бид бүхэнд Ганг өвөс, Халгай , Борооны усыг санал болгож байна. Яагаад халгай гэж? Яагаад ганга гэж? Яагаад борооны ус гэж? эрхэм уншигч та гайхаж магадгүй. Яагаад гэвэл Халгай үсийг урт ургуулж ,ганга үсийг анхилуун үнэртэй болгохоос гадна үсийг гэмтэхээс хамгаалж харин борооны ус үсийг намирсан зөөлөн болгодог. Ганга өвсөөр үсээ арчилахуй Юуны өмнө Ганга өвсийг цэцгэлж байхад нь тасдан авч, түүний дараа нь сайтар цэвэрлэж, шороог нь арилгаад 5 литр усанд буцалгаж хандлаад үсэндээ шавшиж хэрэглэнэ.

Борооны усаар үсээ арчилахуй Борооны усыг хувинд цуглуулж наранд бүлээсгэж байгаад үсээ шампуниар угаана.

Халгайгаар үсээ арчилахуй Халгайг үндсээр нь биш ишээр нь хайчилж түүгээд мөн адил усанд буцалган хөргөнө. Үсээ нь 5- 10 минут байлгасны дараа шампуниар угаана. Ингэж 7 хоногт 1 удаа эсвэл 14 хоногт 1 удаа үсийг угааснаар үс тань урт ургах болно.к