Харь залуутай гэрлэж, тансаг амьдарч яваа Э.Халиун

Нэгэн цагт UBS телевизийн хөтлөгч байсан Э.Халиун өдгөө коронавирусын голомт гэгдэх Италид амьдарч байна. Тэрээр төсөөллөөс хавьгүй дээр, тансаг орчинд амралтын байдалтай хөл хорионд байгаа.

Энэ тухайгаа өөрийн хөтөлдөг блогтоо илүү сайн харуулж, Италийн сонин сайхныг хуваалцсан шигээ зугаа хэрнээ сонирхол татахуйц байх болсон.

Түүний нөхөр DJ Gean нэрээр олонд танигдсан Gianluigi Brescianini Богд уулын баруун аманд байрлах Нүхтэд Simona villas хэмээх Итали загварын элит хаусууд барьж байгаа ч нутагтаа төвхнөхөөр гэр бүлээ аваад явсан.