Найзтайгаа ч гэсэн нарийн тооцоотой байгаарай

“Мөнхийн найз байдаггүй, мөнхийн эрх ашиг байдаг” гэж хэзээ юм, хэн ч юм, нэгэн мэргэн ухаантны хэлсэн үг өнөөдрийг хүртэл оршсоор буй.


Бид заримдаа найз нөхөд, хамт олныхоо хүрээлэл дунд хувь хүний санхүүгийн цалин орлогыг асууж тун бүдүүлгээр ханддагаа өөрсдөө ч анзаардаггүй.

Тэгвэл одооноос хүнийг ч, өөрийгөө ч эвгүй байдалд оруулалгүй, бас “Найз нөхдийн хооронд ч нарийн сайхан тооцоо хэрэгтэй” гэдэг үгийг амьдралдаа хэрэгжүүлцгээе.

– Хэн нэгний үрсэн, зарсан мөнгөний талаар хэзээ ч бүү шүүмжил. Энэ бол түүний л сонголт.
– Ямар нэг уулзалт, үдэшлэг, шоу зохион байгуулахдаа найзуудынхаа санхүүгийн байдлыг харгалзаж үз.

– Мөнгө “босгож”, ямар нэг “сайн үйл” хийх гэж байгаа бол өөр бусдын түрийвчний зузааныг бодолцож үзээрэй.

– Ресторанд хооллосныхоо дараа төлбөрөө эн тэнцүү хувааж төлж сур.

– Найзынхаа ажил мэргэжлийг нь ашиглан туслуулж байгаа бол хөлсийг нь бүтнээр нь төл. Тэр ч бас амьдрах гэж л яваа.

– Өөрөөсөө бага орлоготой найздаа санхүүгийн проблемаа ярьж, гомдоллох хэрэггүй.

– Юунд хэдэн төгрөг зарцуулсан талаар нь хэзээ ч битгий асуу

– Өр зээлээ үргэлж цаг хугацаанд нь төлж бай.

– Бусдад мөнгө зээлүүлэхдээ албатай юм шиг үүрэг хариуцлага хүлээх хэрэггүй. Боломжгүй бол боломжгүй л шүү дээ.

– Бусдад мөнгөө хэрхэн захиран зарцуулах талаар сургаал айлдах хэрэггүй.