Д.Сарангэрэл цахим хуудаснаа “Сонгуулийн сурталчилгаа хуулиараа 6-р сарын 2-ноос эхлэх учиртай. Гэвч дэндүү яарсан зарим нэг нь амлахгүй зүйл ч гэж алга .

Тэр тусмаа бие биенээ гүтгэн доромжилж харлуулах явдал алийгаа алдаж байна. Түүнд нь хамгийн түрүүнд өртөж буй нь би бээр аж. Ард түмэн тэнэг биш. Тэднийгээ басах хэрэггүй. Үр дүн гарахгүй. Бас намайг энэ хэрүүл рүү гээ, хар хэл ам руу гаа бүү тат.

Надад зав байхгүй. Нэг зүйлийг эрс шийдэмгий хэлье. Би хэзээ ч улс орон, ард түмнийхээ аюулгүй байдал , эрүүл мэндийн төлөө зүтгэх үүргээ сонгуульд сонгогдох амбицаар солихгүй.

Өөрөөр хэлбэл төр засаг, эмч мэргэжилтнүүдтэйгээ хамт КОВИД-19 ийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа маань эрх ашгийн эрэмбийн эн тэргүүнд тавигдсан хэвээр байх болно” хэмээжээ.