Шинэхэн шөл, дотор мах шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Тэгвэл бид энэ удаад дотор мах буюу цувдай хүний биед хэрхэн сайнаар нөлөөлдөг болохыг толилуулж байна. 

Бөөр: Селен бодисоор баян. Селен нь хүний биеэс муу хог шаарийг гадагшлүүлдаг.Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрөнд маш их нэмэр болно гэнэ.

Зүрх: Үхрийн зүрх нь Магни болон Таурин бодисны их булаг гэнэ шүү базарваань. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-р бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхээр өөртөө өргөл бариад байхыг барууны нэрт диетологчид зөвлөөд байна.

Үхрийн годон: Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг.
B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжирхаар…. Хэрвээ найз охиноо эсвэл эхнэрээ жаргалтай байлгая гэж бодож байвал годон идээд байж дээ. Эсвэл эхнэрүүд нөхрүүдээ үхрийн годонгоор түлхүү хооллох хэрэгтэй юм байна.

Үхрийн элэг: Шинэ элэг В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна шүү.  Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шүүрхийгээр нь шарж бас элгэны нухаш хийж идэх үнэхээр сайхан шүү дээ.

Хэл: Үхрийн хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог.

Гүзээ, цус: Гүзээ, цусанд ашигтай элментүүд төмөр их байдаг. Гүзээний салат амттай шүү. Улиралдаа нэг удаа дайвар бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай.

Гүзээнд чанасан толгой: Манай монголчуудын уламжлалт хоолнуудын нэг болох гүзээнд, битүү чанасан толгойны шөл уух ядаргаанд сайн.
Мөн эмчилгээний журмаар иддэг байсан байх нь. Чанаж гаргаад гүзээгээ бага зэрэг сэтлээд гарсан уураар нь битүү утвал толгой таллаж өвдөх, толгойн дүүрэнгэ, ядаргаа зэргийг анагаах увдистай. Дунд гарын аягахан шөл гардаг ч маш амттай, шимтэй шөл байх бөгөөд халуунаар нь орчиж уувал сайн.

Бэлтгэсэн: Дэжид