“Монгол HD” телевизийн зохион байгуулдаг “The Voice Mongolia” шоуны оролцогч Э.Дашнямын уянгалаг хоолой үзэгчдийн, тэр дундаа бүсгүйчүүдийн сэтгэлийн утсыг хөнджээ.

Өнгөрсөн долоо хоногт түүнийг үзүүлбэрээ үзүүлж, үзэгчдийн саналаар дараагийн шатанд шалгарч үлдсэний дараа хэчнээн олон бүсгүйчүүд “Тэр бол миний краш” гэсэн үгийг фэйсбүүктээ постлов, бүү мэд. Одоо ч мөн Э.Дашнямын крашуудын давалгаа олон нийтийн сүлжээнд хөвөрсөөр л байна.

Уртын дууг залууст таалагдах хэмнэл, мэдрэмжээр хүргэснээрээ илүү олон хүний дэмжлэг авах болсон Э.Дашням 1993 онд төрсөн, 27 настай. Хамгийн гол нь бүсгүйчүүд ээ, тэр одоо ч ганц бие гэсэн.

Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн түүнийг хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү гэх ба удмын авьяасаа өвлөж төрсөн жирийн малчны хүү гэсэн тодотгол дагалдах юм билээ.