САЙН Ханийн хажууд саар бүхэн үгүй болж, сайхан бүхэн өөрөө ирдэг

Тэнгэрийн умдаг атгасан азтай хүн гэж Монголчууд ярьдаг.

Хань сайтай хүнийг л ингэж хэлнэ. Учир нь сайн ханийн хажууд саар бүхэн үгүй болж, сайхан бүхэн өөрөө ирдэг.

 

Хүний хань ижил гэдэг чинь өвдөхөд нь санаа зовинон сэтгэл нь өвдөж эм барьж гүйдэг, уйлахад нь аргадаж нулимсыг нь арчдаг, өдөр бүр аз жаргалтай инээмсэглэхийг нь харах гэж хичээдэг, даарч хөрөхгүй, ядарч сульдахгүй, эрч хүчтэй, өвдөж зовохгүй байгаасай, хайрт минь Аз жаргалтай Гоо үзэсгэлэнтэй улам сайхан байгаасай гээд бүxнээ зориулдаг, хааяа яг л аав шиг ах шиг сургааль айлдаж, чадахгүй зүйл байвал аргыг нь олуулж, нялx балчир хүүхэд шиг халамжилж энэрэн өxөөрдөж, алхам тутамдаа хэлэх үгээ ч хийх үйлдлээ ч бодох бодлоо ч цэгцтэй байлгаж, гомдоочихгүй юмсан, уурлуулчиxгүй юмсан гэж хичээж явдаг юм байна.

Хайр гэдэг чинь өнгө мөнгө бишээ, эд баялаг ч биш. Хайр гэдэг чинь зүгээр л сэтгэл, халамж, анхаарал тавьж буй энхрийлж энэрч буй хором мөч …

Эмэгтэй хүнд хайрын сайхан үг, халамж, халуун дулаан тэврэлт л хэрэгтэй, бусад зүйлс бол аян даа болно шүү дээ.