Амралтын өдрийн мэнд ! Story дээрээс хараад мушигаа боорцогны жороо өгөөч гэсэн хүмүүс хараарай.

1 кг гурил

1 л ургамалын тос

4~5 ш өндөг

Э/чихэр 100-150гр/1 жижиг аяга/

Ванилийн хөөлгөгч 1ш эсвэл/сода 1ц.х/

100 гр масло

250 мл сүү

1 цайны халбага давс

Сүүгээ бага зэрэг халаагаад масло, элсэн чихэр давсаа хийж уустал нь хутгана. Ванилын хөөлгөгчөө гуриландаа цацаад дээр нь өндөгөө хагалан хийгээд сүүгээрээ зуурна. /Нилээд нялцгайвтар зуураарай. Хатуу зуурхаар хөөхгүй/. Маш сайн нухаж тослоод 20минут амраана. Гурилаа тослоод тавихад илдэхэд гампанз дээр наалдахгүй. Зуурсан гурилаа нухахгүйгээр зөөлөн /1см зузаантай нимгэн/элдэнэ. Урт гонзгой хэрчээд мушгина. Тосоо сайн халаагаад боорцогоо хийж хайрна.

Өндөгтэй учраас аргуун биш янзын гоё зөөлөн амттай боорцог болнодоо.

(1л тосоор яах гэж байгаан гээд байхын боорцогоо хайрна шдээ …шар тос, чөмөгний тосонд бол бүүр л амттай.

Аан тийм ванилын хөөлгөгч гээд аль ч дэлгүүр супер маркетад байгаа ер нь бол сода гэсэн үг )