“Эмоци” хамтлагийн залуу жүжигчин Мөнгөнсүхийн гэрт Жүжинчин Тэмка,Нарансолонго, Ариунцэцэг нар зочилсон байна. Жүжигчин Мөнгөнсүх даруухан гэргийгээ танилцуулсан байна.

Тэрээр нэг сэтгүүлд ярилцлага өгч байхдаа “Эмоци продакшинд ажиллаж байхдаа ханьтайгаа танилцаж байсан. 2014 онд X-Roses хамтлагийн уран нугараачид урилгаар манай шоунд оролцож байсан юм. Энэ хамтлагт эхнэр минь нугардаг байлаа. Анхны харцаар дурлаж нэг нэгнээ амархан ойлгож үерхэж эхэлсэн. Сар гаруй хугацаанд хамтран ажилласан нь биднийг улам ойр дотно болоход нөлөөлсөн болов уу. Циркийнхэн гадны улс орноор удаан хугацаагаар ажиллах тохиолдол их гардаг. Тэгээд л эхнэртэйгээ хамт циркийн дүү нарыг нь ахлаад хоёр жил гаруй хугацаанд Хятад улсад ажиллаж амьдарсан байна. Энэ хугацаанд л бие биедээ улам татагдаж, илүү ихээр мэдэрч ойлгосон гэж боддог доо” хэмээсэн байна.

Түүний гэргийн зургаас