“37-р Точка олон ангит киноны Ялалтын дүрээр охид, бүсгүйчүүдийн анхаарлыг улам татах болсон залуу аав хүүхдүүдээ өөрөө өсгөхийн хажуугаар “Зүрхний хилэн“, “Байтаг богд“, “Маш нууц“ зэрэг дэлгэцийн бүтээлд амжилттай тоглосныг нь магтахгүй байхын аргагүй.


Бүсгүйчүүдийн хүсэмжит залуусын жагсаалтын эхэнд бичигдэх “болзол хангаад” буй авьяаслаг жүжигчний хувийн амьдрал “37-р Точка” киноноос хойш олны анхааралд улам бүр өртөх болсон. М.Баярбат ганц бие аав юм.


Тэгвэл тэрээр экстрим спортод дуртай гэсэн шүү. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр гэр бүлээрээ дуртай хүлгээ унаж, сайхан амарсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.