Цагаан пүүз, кэтээ хэрхэн арчлах вэ

Хаврын салшгүй гангараа болсон цагаан пүүз, кэтээ гарын дорхи материал ашиглан шив шинэхэн мэт арчлах аргууд байгаа шүү, хөөрхөнүүд ээ!

1. Хүнсний сода-гаар устай хольж сайтар хутгаж байгаад сойзоор зүлгээрэй.

2. Шүдний оо-гоор арчиж болно. Мэдээж сойзоор. Дараа нь бүлээн устай алчуураар арчаад авчих.

3. Нимбэгний шүүсийг устай холин арчвал бүр илүү үйлчилгээтэй.

4. Төмсний крахмал, сүү хоёрыг адил хэмжээгээр холин арчиж болох юм.

5. Барааны саванг норгон сойзондоо түрхэж байгаад сойздоод бүлээн устай алчуураар арчаарай.

Жич: Паар юмуу наранд болж өгвөл битгий хатаагаарай. Агаартай өрөөнд эсвэл задгай агаарт өөрөөрөө хатах нь хамгийн зөв. Хэрэв үнэр орвол дотор нь жүрж, мандарины хальс хийгээд орхичих.

248