Жүжигчин А.Туяа өөрийнхөө таргалсныг гайхав

Царайлаг төрх, гоолиг биеэрээ “од” болсон “Х-Түц” продакшны жүжигчин А.Туяа өөрийнхөө таргалж, булцгар болсныг гайхав.


Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хөөрхөн бумбагар хүн л болж. Одоо зун цаг болж байна. Хэвийн амьдралдаа оръё доо” гэжээ.
А.Туяагийн хувьд өдгөө 35 настай. Тэрбээр эхээс дөрвүүлээ. Дээрээ нэг эгч, хоёр дүүтэй. Багадаа их даруухан охин байжээ. Ямар сайндаа түүнийг хамаатан, арван жилийн ангийнхан, найз нөхөд нь жүжигчин болсонд гайхаад байдаг гэнэ. Хэрэв тэрээр жүжигчин болоогүй байсан бол сэтгүүлч болох байсан гэдэг.

Тэрбээр эрчүүдийн хувьд ёстой л “амтлаг жимс” гэгддэг ч өнөөг хүртэл ганц бие явсан хэвээрээ байгаа.

Бие галбирыг нь гайхалтай сайхан тодотгосон тачаангуй загварын хувцсаар гоёдог түүнд эротик кинонд тоглох санал их ирдэг ч одоогоор хүлээж авсан зүйл байхгүй.

Харин нүцгэн зургаа авахуулах тухайд бодож санасан юмгүй шуудхан л зөвшөөрч “Playboy” сэтгүүлийн нүүрэнд таван сая төгрөгөөр нүцгэлсэн.