“Хүсэмжит бүсгүй” Б.Сансармаа найз залуугаа ил гаргав

Олноо Хадаан нэрээр танил болсон жүжигчин, хөтлөгч Б.Сансармаа найз залуутай болжээ. Тэрээр өөрийн цахим найз залуугаа санаж буйгаа илэрхийлжээ.

Б.Сансармаагийн хувьд өмнө нь “Хар сарнай” хамтлагийн дуучин Амараагийн төрсөн дүү “жижиг” С.Амарбаясгалантай үерхэж байжээ.
Тухайн үед Б.Сансармаа МҮОНТВ-ын Аск нэвтрүүлгийг хөтөлдөг байсныг нь олон түмэн мэднэ. Тэднийг заяаны хос хэмээн ойрын хүрээний хүмүүс нь ам сайтай байсан ч тэд хоёр жилийн дараа өөр өөрсдийн зам мөрөө хөөсөн гэнэ.

Б.Сансармаа АНУ-н Лос Анжелес хотод жүжигчний мэргэжлээр суралцаж, өдгөө АНУ-д амьдарч байна.

Эх орондоо ирээд удаагүй байхдаа Б.Сансармаа “Single ladies-3′ киноны Хадан хэмээх бүсгүйн дүрийг чадварлаг бүтээж, үзэгчдэд эргэн танигдаж эхэлсэн.