АН-аас хамгийн өндөр рейтингтэй явсан залуу бол “Нет капитал”-ын Д.Сүүндий. Эхнэрээ дарамталж, гэртээ залуу эхнэр авчирсан тэрээр сошиалаар “шүүрэн шанага” болтолоо нүдүүлэв.


Банк бусаар баяжсан энэ залууг хэн намнасан нь одоог хүртэл тодорхойгүй. Сүүлийн жилийн хугацаанд тэрээр Ерөнхий сайдаас эхлүүлээд улс төрчдийг шүүмжлэх нь ихэссэн.


Магадгүй саарал ордны ах нар “Энэ жаалын хошуу овоо ургаж, хандыг нь хага даръя” гэж хэлэлцэж тохиролцоод “ниргэсэн” байхыг үгүйсгэхгүй.

“Сүйрсэн” хочтой Д.Сүүндий “муу нэр зүүсэн” цагаасаа эхэлж, өөрийнхөө өрсөлдөх тойрогтоо төрсөн ах Д.Алтангэрэлээ “сойж” яваа сурагтай.
Тэрээр олны өмнө ил гарахаар жийрхэж, сонгуулийнх Ерөнхий менежерийн ардаас “нууц ноён” адил ахынхаа сонгуулийн зардлын ихэнхийг гаргаж байгаа гэсэн шүү.