Монголын Хил хамгаалах газраас энэ сарын 14 нд СТА жүжигчин Ц.Алдармаад “Хилчин” медалиар шагнасан байна. Тэрбээр “Байтаг богд” кинонд ээжийгээ дагаж харийн нутагт очсон ч эх орноо марталгүй, төрсөн нутагтаа буцаж очих юмсан гэсэн чин хүслээр элэг нэгтнүүддээ нууцаар тусалдаг Буянхишиг гэх торгууд эмэгтэйн дүрийг маш чадварлаг бүтээсэн юм.