Анугийн блогоор хаа нэг харагддаг түүний нөхөр Б.Түвшинбаяр “Хосын жор” нэвтрүүлэгт эхнэрийн хамтаар оролцож өөрсдийн тухай бүхий л зүйлсийн талаар ярилцаж байжээ.

Тэрбээр гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид гүйцэтгэх алба хашдаг бөгөөд эхнэрээ анх харж байсан үеэ дурсан ийн ярьжээ. “Анх Гала хамтлагийн Хөвгүүн гээд дуун дээрээс хараад ямар царайлаг бүсгүй вэ гэж харж байсан. Гэхдээ би учрахгүй байлгүй дээ гэж боддог байлаа. Цаг хугацааны эрхээр тааралдах нь юм уу дууг нь сонсох үе гардаг байсан. Анх фэйсбүүкээр бичиж байсан.

Би Бээжинд сурдаг байсан. Гурван сар гаран мессенжерээр бичээд, интернет байхгүй үед байнга утсаар яриад л. Энэ хүнд яаж таалагдах вэ гээд их хичээгээд, амьдралдаа зохиож үзээгүй шүлэг зохиогоод, гоё сайхан үгс өөрөө урсаж орж ирээд л, нэг хүн бодоод л. Дан ганц найзлаад явах биш ирээдүйгээ бодоод, төлөвлөөд, төсөөлж боддог байсан. Араас нь их л удаан гүйсэн дээ” гэжээ.

Харин дуучин Ч.Уранхолбоо ханийнхаа тууштай байдалд хамгийн ихээр татагдсан гэх бөгөөд хамгийн анх нүд хөмсгөнд нь дурлаж байсан гэнэ.