Загвар өмсөгч Билгүүн цусаа хандивлахыг уриаллаа

Загварын ертөнцөд “хөдөлгөөнтэй” гэддэг Билгүүн тал талын авъяастай залуу. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, загвар өмсөнө гээд түүнд урлагийн талын бүх авъяас бий.

Охид бүсгүйчүүдийг инээмсэглэлээрээ ховсддог Билгүүн фенүүдийгээ цусаа бэлэглэхийг уриаллаа.

Тэрээр “Сар бүрийн 3-ны өдөр цусаа бэлэгдэх өдөр байдаг бөгөөд маргааш буюу 6.3-нд цусаа бэлэглэх өдрөөр Монгол улсын иргэн хүний үүргээ биелүүлж цусаа бэлэглэж эрдэнэт хүний амийг аврах үйлст өөрийн хувь нэмрээ оруулахаар боллоо.

Цусаа бэлэглэх үеэрээ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран лайв хийж азтан шалгаруулж өөрийн брэндийн COZY цамцыг бэлэглэх болноо.

Та бүхнийг ч бас хүний амь аврах хүмүүнлэгийн үйлст нэгдэхийг уриалж байна.

Бидний хандивласан цусаар хэн нэгний хайртай хүнийг бид аврах болно шүү дээ.

Нэмээд хэлэхэд цусаа сэлбэснээр цус харвалтаар нас барах эрсдэлээс тодорхой хэмжээнд хүртэл сэргийлж чаддаг гэсэн шүү” гэжээ.