Бүсгүйчүүд сүүлийнүед сормуус ихээр суулгах болсон билээ. Хэдийгээр мэргэжлийн салонд сормуус суулгуулсан ч зарим нэг гоо сайханч алдаа гаргадаг бөгөөд үүний улмаас нэг бүсгүй сохрох шахжээ. Тодруулбал Тайландын иргэн 35 настай Беньяпа Супап  45 ам.доллараар сормуус суулгуулсан байна. Гэвч гоо сайханч  сормуус суулгахдаа тэр чигт нь нүдийг нь цавуудсан байна. Үүний улмаас бүсгүйн нүд нээгдэхэ больж, цавуунаасаа харшилжээ. Тиймээс яаралтайгаар сормуусыг нь авч, бүсгүйн хохирлыг барагдуулжээ. Тодруулбал бүсгүйд сормуус шилжүүлэн суулгах мэс засал хийсэн бөгөөд уг үйл явцыг гэрэл зургаар хүргэж байна.