Гар утас нь амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Бид өдөр тутмын бүхий л ажлаа энэ жижиг хэрэгслийн тусламжтайгаар явуулдаг.

6-8 цагийн турш гар утас ашигладаг нэгэн бүсгүйн нүдэнд нулимс цийлэгнэж, хүчтэй хорссоны улмаас эмчид ханджээ. Эмч түүний нүдний эвэрлэгийн дор 500-600 нүх байгааг олж тогтоосон бөгөөд нүд нь маш аюултай өвчилсөн байв. Ийн өвчилсөн гол шалтгаан нь гар утасны хэт тод гэрэлтүүлэгтэй холбоотой байсан аж. Удаан хугацааны турш гар утасны бичил долгионоос цацарч буй туяанд өртөх нь нүдний цөцгий төдийгүй арьсыг хүртэл гэмтээдэг ажээ. Ийм тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд нарны гэрэлд гар утсаа ашигласанаар дэлгэцийн гэрэл дээр нэмэгдэж нүдний торлог бүрхэвч рүү нэвчиж, нүдэнд нүх гаргадаг тул утасныхаа гэрэлтүүлгийг байгалийн гэрэлд тохируулан ашиглахыг зөвлөж байна.