Сэтгэл судлаачид хүний сэтгэл зүй, эрүүл мэнд, зан төрхийг төрөл бүрийн аргаар тогтоодог. Тэдгээрийн нэг нь зураг. Тухайлбал зураг зуруулж тухайн хүний темпраментийг, зураг харуулж хэн болохыг нь тогтоодог. Энэ удаад өөрийгөө таньж мэдэхэд тань зориулж нэгэн сонжоог орчуулан хүргэж байна.

Дараах зургийг хараад нүдэнд тань хамгийн түрүүнд ямар эд зүйл туссан бэ?

Зургийн хараад хамгийн түрүүнд нүдэнд өртсөн зүйл таныг тодорхойлох болно. Хариугаа харахад бэлэн үү?

Савлуур

Савлуур нь хүсэл тэмүүллийг бэлгэддэг. Энэ нь та сэтгэлийн хөдөлгөөн ихтэйн дээр аливаад донтох гээд байдаг гэсэн үг юм.

Хүүхэлдэй

Хүүхэлдэй нь таны бага настай холбоотой бөгөөд та том хүн болох дургүй. Тэр ч утгаараа үргэлж наснаасаа залуу харагдахыг хичээдэг.

Онгойлгосон будагтай лааз

Та бол  нээлттэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, өөрийнхөө хүрэх цэг хаана вэ гэдгийг мэддэг.

Онгойлгоогүй будагтай лааз

Онгойлгоогүй будагтай лаазыг сонгосон бол та  хуримтлагдсан айдас түгшүүртэй байдлаа нуухыг хичээдэг нэгэн. Энэ нь бусадтай харьцахдаа асуудалтай байдагтай шууд холбоотой.

Унадаг дугуй

 Унадаг дугуй нь таны дотоод сэтгэлийн тэнцвэртэй байдлыг илэрхийлэл. Та хүрээлэн буй орчин, шинэ нөхцөл зэрэг өөрчлөгдөж байгаа бүхэнд дасан зохицохыг хичээдэг.

Сагстай алим

Сагстай алимыг сонгосон бол та мэдлэгтэй, зөн билэгтэй, аз жаргалтай, мөрдөөлөө биелүүлж яваа нэгэн.

Хадааснууд

Та бусдыг хүчирхийлдэг, эсвэл та бусдын хүчирхийлэлд өртдөг. Тэр ч утгаараа та сэтгэлийн зовиуртай байгаа.

Хамгаалалтын малгай

Дуулга нь эр зориг, дайчин сэтгэлийн бэлэг тэмдэг юм. Нөгөө талаас та шийдвэр гаргахдаа зоримог шийдэмгий нэгэн биш.

Номууд

Та ихийг сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй нэгэн. Гэхдээ та амьдралын утга учрыг төдийлөн гүн гүнзгий ойлгоогүй байгаа.

Алх

Алх бол хүчирхийлэл, санаж бодож байгаагаа биелүүлэхийн хүч хэрэглэдэг болохыг илтгэдэг. Мөн зөрчилдөөнтэй байдлыг илтгэдэг бөгөөд та яг одоогоор эргэлзэж тээнэгэлзсэн байдалтай байгаа.

Баг

Та дотроо уйлж байгаа ч бусадтай харьцахдаа инээж чаддаг. Өөрөөр хэлбэл та сэтгэл хөдлөлөө маш сайн нууж чаддаг.

Зураг

Энэ зураг нь сэтгэлийн тогтвортой байдал, оюун ухааны  эрүүл байдлыг илэрхийлдэг.

Дугуй


Дугуй нь хүрээлэн буй орчин, ойр дотнын хүмүүс хоорондын холбоог илэрхийлдэг. Та өдөр бүр нэгэн хэвийн амьдралаар амьдарч байгаа ч үүнийгээ өөрчлөхийг огт хүсдэггүй.

Зайдас

Таны эрүүл мэндэд сөрөг нөлөө учирч болзошгүй байгаа тул ойрын үед эмнэлэгт хандаж шинжилгээ өгөөрэй.

Сараалж

Хэрэв сараалжийг сонгосон бол та хаалттай, ганцаардмал нэгэн. Сараалж нь стресстэй байгааг илэрхийлдэг.

Шат

Та өндрөөс чанга унасан ч мөрөөдлийнхөө төлөө хичээсээр бадаг нэгэн. Шатны эвдэрхий хэсэг нь таны өнгөрсөнд гаргасан алдаа бөгөөд та энэ давааг төвөггүйхэн давсан гэдгийг илэрхийлнэ.

Хайрцаг

Та бол нууц ихтэй хүн.  Та хэнээс юуг яаж нуухаа сайн мэддэг хүн.

Шүүр

Та хайрта хүнтэйгээ илүү дотно, халуун дулаан уур амьсгалтай байхыг хүсч байгаа байдлыг шүүр илэрхийлдэг.

Эвдэрхий сандал

Та эвдэрхий сандлыг сонгосон бол  та стресст орсон, ядарсан бөгөөд амрахыг яг одоо хүсч байгаа нэгэн.

Хагархай толь

Толь нь та өөрийгөө хэрхэн харж байгааг илүтгэдэг. Гэхээ хагарсан толь нь таны дотор сэтгэл санаa мөн ингэж хагарсан болохыг илтгэж байгаа. Өөрөөр хэлбэл та өөрөө өөртөө таалагдахгүй байгаа.

Бахь

Бахь нь дарангуйллын бэлгэдэл юм. Та сонголт хийх, чухал шийдвэр гаргаж чадахгүй хүнд байдалд байгаа.