Нярай болон бага насны хүүхдийг ялангуяа хоёр нас хүртэлх эгзэгтэй хугацаанд зөв зохистой хооллосноор тэдний эсэн мэнд амьдрах боломжийг нэмэгдүүлж, өсөлт хөгжлийг нь дэмждэг байна. Хүүхдийн төрсний дараа эхний хэдэн жил хөхөөр хооллох нь халдвараас хамгаалж , шаардлагатай шим тэжээл өгөх хамгийн тохиромжтой, аюулгүй бөгөөд эдийн засгийн хэмнэлттэй арга юм.

Эхэд

Төрсний дараа цус алдах эрсдэлээс сэргийлдэг.
Умайн хорт хавдрааар өвчлөх эрсдэлийг 21 хувиар бууруулдаг.
Хүүхдээ хөхүүлснээр өдөрт 500 ккал илчлэгийг шатааж, таргалалтаас сэргийлдэг.

Чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинж, цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг.

Хүүхдэд

Хөхний сүүнд амин хүчил болон уураг тосны хүчлүүд их агуулагддаг тул хүүхдийн өсөлт хэвийн явагддаг.

Эхийн сүү хамгийн шингэлт сайтай хоол учраас хүүхдийн гэдэс дүүрэх, өтгөн хатахаас сэргийлдэг.

Төрөл бүрийн халдварт өвчин, ялангуяа дунд чихний үрэвслээр өвдөх эрсдэлийг 50 хувь бууруулдаг.

Суулгалт болон амьсгалын замын өвчин, харшлаас сэргийлдэг.

Оюун ухааных нь хөгжилд сайнаар нөлөөлдөг.

Нярайн эндэгдлийг 36 хувиар бууруулдаг.

Үүнтэй холбоотой Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2018 оны “Нийгмийн судалгааны түүвэр”-т тодруулжээ

Уг судалгаа нь хөхөөр дагнан хооллосон болон хөхөөр хооллохын зэрэгцээ бусад шингэн уулгасан 0-5 сартай хүүхдийн тоог хувьчлан харуулсан байна.

Судалгаанд нийт 0-5 сартай, 12-15 сартай , 20-23 сартай 1346 хүүхдийг хамруулжээ.

Судалгааны үр дүнд :

– Эхийн сүүгээр дагнан хооллосон 0-5 сартай 615 хүүхдийн 50.2 хувь

– Эхийн сүүгээр дагнан хооллосон 12-15 сартай 413 хүүхдийн 80.7 хувь

– Эхийн сүүгээр дагнан хооллосон 20-23 сартай хүхдийн 46.3 хувь

Харин эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ ус, сүүн бус шингэнээр хооллосон нь

Нийт оролцсон 0-5 сартай 615 хүүхдийн 61.2 хувь

Эрэгтэй 327 хүүхэд оролцсоны 57.5 хувь

Эмэгтай 288 хүүхэд оролцсоны 65.5 хувь

Судалгааны дэлгэрэгүй тоон мэдээлэл: