Согтууруулах ундаа хэрэглэх үедээ даралт ихсэх, дотор муухайрах гэх мэт таагүй мэдрэмжүүдийг авч байв уу? Тэгвэл энэ нь архины харшил байж болзошгүй тул эдгээр шинж тэмдгийг илүү нарийвчилж авч үзье. Харшил үүсэх олон шалтгаан бий. Харшилтай гэдгээ өөрсдөө мэддэггүй хүмүүс ч байдаг. Жишээлбэл хамар битүүрэх, дотор муухайрах болон толгой эргэх гэх мэт түгээмэл шинж тэмдгүүд архины харшилтай гэдгийг харуулдаг. Энэхүү харшил нь төрөлхийн буюу удамшилтай холбоотой, мөн олдмол буюу эм, гэмтэл, янз бүрийн өвчлөлүүдээс үүдэн үүссэн гэж 2 төрөл байдаг.

1Толгой хүчтэй өвдөх

Толгой өвдөх олон шалтгаан байдаг ч согтууруулах ундаа хэрэглэсний дараа толгой өвдөх нь архины харшил байх магадлал өндөртэй. Судалгаагаар толгой хүчтэй өвдөх нь архины харшлын хамгийн түгээмэл тохиолдох шинж тэмдэг аж. Согтууруулах ундааны харшлын урвалын үед гистамин нэрт бодис ялгарч, толгой өвдөхөд хүргэдэг байна.

2Зүрхний цохилт хурдсах

Тухайн хүн зүрхний асуудалгүй, эрүүл байлаа ч үүнээс үл хамаарч спиртийн төрлийн уух зүйлс зүрхэнд муу нөлөө үзүүлж зүрхний хэмнэл алдагдуулдаг. Эмч нарын үзэж буйгаар хэрвээ эхний хундага дарсны дараа таны зүрхний хэмнэл түргэсэж байвал энэ нь спиртийн харшлыг илэрхийлж байгаа аж. Хурцадмал байдлаар илэрч байгаа үед амьсгал боогдож байгаа мэт болдог байна.

3Хаван

Хатуулаг өндөртэй согтууруулах ундааны төрлийн зүйлс уухад хүний бие түүнийг хор гэж хүлээн авч хоргүйжүүлэх үйл явцыг өдөөдөг. Үүний үр дүнд шингэн алдалт явагдаж боловсруулах системд асуудал үүсдэг. Энэ бүх зүйл шингэн хуримтлахад хүргэдэг ба үүнийг хаван гэж нэрлэдэг байна.

4Халуурах

Халуурахыг архины харшилтай холбох нь цөөн ч эмч нар үүнийг нэг төрлийн шинж тэмдэг мөн гэдгийг баталдаг.

5Хамар битүүрэх

Хамар битүүрэх нь олон төрлийн өвчний шинж тэмдэг ч согтууруулах ундаа хэрэглэсний дараа хамар битүүрэх нь спиртэд харшилж байгааг харуулдаг. Энэ нь хамрын салст доторх этанолоос болж хавагнадаг олон тооны хялгасан судаснуудтай холбоотой.

6Арьс улайх

Архины харшилтай хүмүүсийн дийлэнхэд нь илэрдэг шинж тэмдэг нь арьс улайх явдал юм. Улайлт жигд бус байдаг бөгөөд зарим хүнд илүү хүнд хэлбэрээр буюу юм туурч илэрдэг байна.

7Дотор муухайрах

Уг шинж тэмдэг нь согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн хүмүүст илэрдэг.

8Даралт огцом өөрчлөгдөх

Спиртийн төрлийн уух зүйл нэг хундагыг уухад л согтууруулах ундааны харшилтай хүний даралт ихсэж зүрхний цохилт түргэсдэг. Зарим хүмүүсийн даралт огцом унах ч тохиолдол байдаг, ингэхдээ толгой эргэж нүд харанхуйлах шинж илэрдэг байна.

9Суулгах

Энэхүү шинж тэмдэг нь олон төрлийн шалтгаантай байдаг. Чанаргүй хоол хүнсний бүтээгдэхүүн, даруулга хэрэглэх мөн хүний биеийн олон төрлийн хариу үйлдлүүдээс болж гүйлгэж, суулгадаг. Эдгээр шалтгаанууд дотор мөн архины харшил ч багтдаг бөгөөд нэг хундага согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхэд ч энэ шинж тэмдэг илэрдэг.