Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан, сэтгүүлч мэргэжилтэй, 30 настай Б хэмээх бүсгүй учир битүүлгээр амиа алдсан хэрэг гараад нэг мэдхэд 4 сар өнгөрчээ.

Тэгвэл Түүний найз цахим хуудаснаа “Надаас бусад нь галзуу ганц найз минь гээд л стори оруулахын. Харж атаархаад л..

Мань чинь энд гундаад, долгионоо тааруулж аваад орилолдчих хүн ч олдохгүй жаалхан сэтгэхүй минь нялхраад байнаа, чиний зүг.

Урсаад байна…

Бурхан минь, тэр өдөр чамруу залгаад шөнө оройгоор яахнав боль гэсэн бол, тэр өдөр найздаа орой дуудаад байна яахуу гээд яг урдных шигээ зөвлөлдсөн бол, тэр өдөр л надруу хэлчихсэн бол, гэгээтэй цаг бурханых шөнийн цаг чөтгөрийнх, эм хүн ямар ажил ч үдэш гардаггүй гээд ээжийнхээ үгмйг дайх байлаа.

Аан чи хариуд нь ажил шдээ, чухал шдээ, тэгээд ингээд байгаа байхгүй юу гэх байсаан яг урьдынх шигээ, би хариуд нь гуцаады энэ ямар байна гэж утсаа иасдуулахгүй ярьсаар заза унтлаа гээд шөнө дөлөөр тасдаад маргааш нь бид мэнд мэдэлцэн өглөөг угтах байсан.

Ийм л юм шүү дээ, Буруу газар, буруу цагаар, буруу хүмүүстэй, буруу яриаг, буруу үед хийсэн.. Тэр дэндүү буруу байлаа, буруугийн буруу, засч болохгүй буруу байлаа.

Тийш чи чиглэхдээ омог бардам байсан байх, би мэднээ чи бардамхан алхсан..
Инээж гарч ирээд мэргэн цохилтоо ярина даа гэж бодсон… гэхдээ чи буруу тооцсоон.

өө хамтарч ажиллая, чи күүл дийлдэхгүй нөхөр юмаа, аймаг нутагтаа манлайлж байнаа гэдэг үг сонсох өө бүр цаашлаад сонгуулиа хүртэл яридцана гэж төсөөлсөн байх…..

Чи тэр олон удаа чамд дургүйхэн дарга нарыг, чиний балчир насыг бусдын шахаа гэж хардаж байсан нөхдийг ч мэргэн ухаан, авхаалж хөдөлмөрөөрөө буулгаж авсан арвин туршлага бий дээ… Хоёр өөр намын нөхдийг зорилго юутай нь хөтлөдцүүлээд тиймээ чи чадаж л байсан.
гэвч тэр өдөр шөнийн цаг чөтгөрийнх…

юунд ухаан чинь сүүлдэв..

Миний зөв биздээ, Миний зөв шдээ, мэднээ, мэддэг шдээ, би мэднэ. Яг тэр омог бардам алхаад орсон, ороод гарахдаа бүхнээ бурхандаа даатгаад бүгдээс залхаад явчихсан байсан. Сүүлийн амьсгал, сүүлийн бодол чинь намайг өвтгөж байна… Эвий дээ чи минь

Найздаа чи залгахгүй дээ.. Өнөөдөр бид өөрийг ярилцаад бусдын хүрч чадахгүй нөхөрлөлийн амьд эзэд байх л байсан шүү дээ. Хайрт минь… Цэцэг өгье, кофе өгье, инээд ч өгье, би жаргал ч бэлэглэе, өнөө хар шилээ аваарай, би олныг авч өгье, хос дээлээр бороо оруулья, найз нь гуйсан бүгдийг нь өгье…

Найз минь чи буцдаг ч болоосой.

Надаас бусад нь галзуу ганц найз минь гээд л стори оруулахын. Харж атаархаад л.. Мань чинь энд гундаад, долгионоо…

Posted by Гэрлээ Б. on Wednesday, June 10, 2020