Боловсрол” суваг телевизийн цаг агаарын нэвтрүүлгийн хөтлөгч Б.Аригун задгай хувцаслалт, секси хоолойгоороо олонд танигдсан нэгэн.

“Боловсрол” телевизэд байхдаа Яг түүн шиг зэрэг залуусын анхаарлыг татсан олон шоу нэвтрүүлгийн хөтөлсөн. Хөтлөгч Б.Аригун ажлаа сольж, NTB телевизэд орсон билээ. Бууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил байраа олдоггүй гэдэг шиг Б.Ариуган шинэ сонгосон телевизийнхээ эфирээр гарч харагдахгүй л байна.

Б.Аригун “Би тачаангуй, секси хувцаслаж янаг дуу хоолойгоор үзэгчдээс хандалт авна гэж төсөөлж явсан удаагүй ээ. Учир юу вэ гэвэл миний өөрийн өгөгдөл нөгөөх мөн чанар нь тачаангуй, секси, эрчүүдийн дур хүслийг татах тэмүүлэлтэй хүн огтоос биш. Энэ бол эфирийн “дүр”, цаг агаарын хөтөлбөрийн контентийн хэлбэр шинж байсан. Өнгөц шинж чанар, гоо сайхан төрх, том хөх өгзөг, үс гэзэг ач холбогдол өгөх үнэт зүйлс биш. Би зүгээр л гоё ганган хүүхэн байсан бол “Боловсрол” телевиз надад тайзан дээр гарах эрх олгохгүй. Энэ бүгдэд тэмцэл байсан. Өөрөө өөртэйгөө тэмцэлдэнэ, хүчилнэ, шүүмжилнэ, дайчилна. Би их сонирхолтой амьдралыг туулж явна” гэж ярилцлага өгч байсан юм.

Тэрээр цахим хуудаснаа “Намайг таргалаад байна тур гэх юм.Би турмааргүй байна” гэжээ