АНУ-ын иргэн Анна Коулман болон Уотс Лэдд нар дэлхийн нэгдүгээр дайны он жилүүдэд нүүрэндээ шархдаж, хүн харахад хэцүү болсон цэргүүдэд зориулан протезон маск хийж өгдөг байжээ. Тодруулбал шархдахаас өмнө тухайн цэргүүд хэрхэн харагддаг байсан зургийг нь харж байгаад нүүрнээс нь хэв авч хүн бүрт тохируулан маск хийдэг өгдөг байсан юм. Үүний үр дүнд нүүр нь хүн харахын эцэсгүй болсон дайчид бага ч атугай тайтгардаг байсан аж.