Хамгийн эхэнд намайг гээд #boldteam #boldonefamily багийг минь дэмжсэн бүх хүмүүсдээ маш их бүр маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас энэ дуу хоолойг минь амьлуулж өөрийнхөө мэдлэг чадвар бүх зүйлээ зориулж, дуучин хүнд байх ёстой алтан дүрэмээ харамгүй зааж сургасан Bold Dorjsuren таньд маш их баярлалаа.

Мөн та нарынхаа энэ далай шиг том итгэл найдварыг тань цаашид алдахгүй, улам их хичээл зүтгэл гаргаж илүү их зүйлийг та бүгдэдээ харуулах болно оо. Энэ том шоуны ард нүдэнд харагддаггүй ч төсөөлөшгүй их хүмүүс баг хамт олон хүч хөлс хөдөлмөр бүх зүйлээ энэ шоунд зориулж бүгд яг нэг хүн шиг сэтгэж, нойр хоолоо умартан сэтгэл зүрхээ шингээж ажилдаг бүх хүмүүсдээ маш их баярлалаа. Мөн гайхалтай сайхан хөгжимчиддөө дууг минь хөг эгшиг аялгуу нэмж өгч байсанд маш их баярлалаа. Та нар минь үнэхээр #bestofthebest хамт олон шүү.

Энэ шоуг санаачилж энэ том төслийг амжилттайгаар жилийн хугацаанд зохион байгуулсан @nominchinbat @batkamongolhd Mongol TV The Voice of Mongolia та бүгдэд маш их баярлалааа монголдоо дэлхийн хэмжээний шоуг соён гэгээрүүлж үзэгч биднийгээ байнга үзэх зүйлтэй нүд баясгах дотно уур амьсгалыг бүрдүүлж өгдөг үнэхээр мундаг хамт олон шүү.

Мөн та нарын минь намайг гэсэн энэ дэмжлэг урамын үгс миний амьдралд хамгийн том шагнал, мөрөөдөлд минь даль жигүүр ургуулж үнэ цэнэтэй хамгийн том хөрөнгө оруулалт байсан шүү. Бүх зүйлд маш их баярлалаа.

Үзэгч та нар минь байхгүй байсан бол энэ бүх зүйл юу ч биш байх байлаа.

“Боломжгүй гэдэг үгэнд битгий итгэ”

“Боломж үргэлж байдаг юм шүү”

Хүрэлмөнх Ядам