Бидний эх орны өнцөг булан бүрт олон төрлийн витаминаар баялаг жимс, жимсгэнэ ургадаг билээ. Хүүхдүүд төдийгүй томчууд бид ч амтархан иддэг гүзээлзгэнэ жимс нь олон төрлийн ач тустай юм. Тухайлбал,

1. Дархлааны системийг сайжруулдаг

Өдөрт нэгхэн аяга гүзээлзгэний шүүс уухад хүний биеийн С амин дэмийн хэрэгцээг 150% хангаж өгч чаддаг байна. Энэ ханиад томуу гэх мэт халдварт өвчнөөс сэргийлж, бусад амин дэм, эрдэс бодисын тусламжтайгаар биеийн дархлааг нэмэгдүүлдэг байна.

2.Цусны даралтыг бууруулдаг

Гүзээлзгэнэд кали агуулагддаг учраас цусан дахь давсны хүчлийн нөлөөг багасгаж, цусны даралтыг бууруулдаг

3.Ясны өвчлөлүүдээс сэргийлдэг

Гүзээлзгэний чөлөөт радикалууд нь булчин болон эд эрхтэний эсийн хэвийн байдлыг хангахад тусалдаг ажээ . Үүний үр дүнд үе мөчний хорт хавдар үүсэх, үе мөчний үрэвсэл, тулай зэрэг үүсэхээс сэргийлдэг. Гүзээлзгэнэ дэх антиоксидантууд нь мөн биеийг хоргүйжүүлж, үрэвслийг багасгадаг.

4.Хавдраас сэргийлэхэд тустай

Флавоноид гэж нэрлэгддэг гүзээлзгэний тусгай бүрэлдэхүүн хэсгүүд нь хорт хавдар, биед хэт исэлдэлт бий болохоос сэргийлдэг байна.

5.Нүдний эрүүл мэндийг сахин хамгаалдаг

Гүзээлзгэнэ дэх флавоноид, Эллажийн хүчил гэх мэт фитохимийн бодисууд нь насжилттай холбоотойгоор нүдний хараа муудах үйл явцыг бууруулдаг.

6.Цус харвалтаас сэргийлдэг

Гүзээлзгэний антиоксидант чанарууд нь цусыг өтгөрч бөөгнөрөхөөс сэргийлдэг ба Кали нь тархины цусан хангамжийг сайжруулдаг тул цус харвах эрсдэлийг багасгадаг байна.

7.Сэтгэл санааг тогвортой байлгахад тусладаг

Гүзээлзгэний үр нь омега-3 хэмээх тосны хүчил, альфа-линолений хүчил агуулдаг бөгөөд тэдгээр нь сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулдаг ажээ.

8.Харшилд өртөх магадлалыг бууруулдаг

Гүзээлзгэнэ нь дархлааг нэмэгдүүлж, үрэвслийн эсрэг үр дүн үзүүлдэг тул харшлын эсрэг агуу зэвсэгүүдийн нэг юм. Тэд физитэт хэмээх харшлын эсрэг тусгай флавоноид агуулдаг бөгөөд энэ нь биеийн дархлааны эсүүдийн харшил үүсгэгчдийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх чадварыг нэмэгдүүлж өгдөг байна.

9.Арьсны уян хатан байдлыг хангадаг

Гүзээлзгэнэ дэх С амин дэм нь биеийн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг коллагенийг бий болгоход тусладаг. Коллаген нь өөрөө арьсыг уян зөөлөн байлгахад тусалдаг ажээ. Мөн С амин дэм нь арьсны хорт хавдар үүсэх, хөгшрөлтийг эсэргүүцэх чөлөөт радикалаар дүүрэн байдаг байна.

Хадгалах арга:

– Гүзээлзгэнийг жаахан шахахад л өнгө нь муудаж, толботой болох тул маш болгоомжтой барих ёстой.

– Гүзээлзгэнийг хөргөгчинд 3 хонуулахад шинэ байдлаа хадгалж чадна. Түүнээс олон хоновол чанараа алдаж эхэлнэ. Аятайхан хадгалахын тулд цаасан алчуур дэвссэн /шүүсийг нь шингээнэ/ пластик тагтай саванд угаалгүйгээр хийж хөргөгчинд хийнэ. Хэрэглэх үедээ усаар маш хурдан зайлаад ав. Усанд удаан дэвтээх хэрэггүй.

– Илүүдэл хэрэглэхгүй гүзээлзгэнээ угааж, ногооныг нь аваад хэрчээд битүү сав, уутанд хийж хөлдөөгчинд 6 сар хүртэлх хугацаагаар хадгалж болно. Хөлдүү гүзээлзгэнийг smooth, shake зэрэг ундаа бэлдэх, мөн шинэ жимсний адилаар төрөл бүрийн амттан дээр тавьж идэж хэрэглэж болно.