Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэх 5 настай, охин 08.19-ний өдрийн 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон байна. Охиныг цагдаа болон аймгийн онцгой байдлын алба хаагчид хайсаар байгаа юм. Тодруулбал, охиныг Хараа голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр тус багийн “Ширээ нурууны нутаг”, Орхон сумын “Бүрэн толгой”, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Хараа” голын гүүр хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт эрлийг түр зогсоож, 08.21-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдэд тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.