Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг Төв аймгаас хот руу явах замд Ланд 200 маркийн автомашин онхолдож, зорчиж явсан хоёр зорчигч амь насаа алдсан ноцтой осол өнгөрсөн шөнө буюу 2020 оны зургаадугаар сарын 20-ны 02.00 цаг орчим гарсан байна.

Иймээс жолооч та бүхнийг Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, хамгаалах бүсийг хэрэглэн замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.