Хонь

Энэ долоо хоног шинэ бизнес эхлүүлэхэд тохиромжгүй үе. Тиймээс шинэ бизнесийнхээ санааг хадгалж байгаад тохиромжтой үед хэрэглэх нь зүйтэй. Үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг хонины ордныхонд хүндхэн долоо хоног айсуй. Асуудлууд таны гэрт ч, ажил дээр ч хүлээж байна. Тиймээс бүх зүйлд бэлтгэлтэй, зоригтой байгаарай. Мөн ажил амьдралыг шийдэх том шийдвэр гаргахгүй байхыг од эрхэс сануулж байна. Тиймээс сэтгэл санааны тайван байдлаа хадгалахын тулд йог, бясалгал, дасгал хөдөлгөөн зэрэг шинжлэх ухаанаар батлагдсан аргуудыг хэрэглэвэл зохимжтой. Гэр бүлийнхээ гишүүдтэй маргаан үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй. Сэтгэл санаа тайван байхад бүх асуудлууд долоо хоногийн сүүлээр зөв шийдэгдэнэ.

Үхэр

Бизнес эрхэлдэг үхрийн ордныхонд өрсөлдөгчидтэйгөө таарамжгүй байдал үүсэх төлөвтэй. Иймд ирэх долоо хоногт хянамгай байх шаардлагатай. Ажилтан үхрийн ордныхон ажлын хамт олонтойгоо таарамж муудаж болзошгүй. Энэ долоо хоногт үхрийн ордныхон элдэв зүйлд мөрий тавибал алдах эрсдэлтэй. Хосуудын хувьд харилцаа тогтуун сайхан байж элдэв асуудал үүсэхгүй. Гадуур аль болох хооллохгүй байж, гэрээсээ хоолоо бэлтгэн авч явахыг зөвлөж байна. Од эрхсийн байрлалаас үүдэн энэ долоо хоногт өөртөө илүү итгэлтэй болж, үзэл бодлоо чөлөөтэй бусдад илэрхийлж, элдэв асуудалд мэргэн шийдэл олж чадна.

Ихэр

Ажилсаг ихрийн ордныхон ажлын байран дээрээ шинэ арга барил нэвтрүүлэхийг оролдож үзээрэй. Өөрийн авьяасыг бусдад харуулахаас айсны хэрэггүй. Түргэн хоол, халуун ногоотой хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй. Энэ долоо хоногт хоол боловсруулах систем бага зэрэг хямарч болзошгүй. Тиймээс эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн энэ үед таны хамгийн сайн найз гэдгийг санаарай. Хамаатнуудтайгаа эерэг харилцаагаа сэргээх хэрэгтэй. Мөн та болон таны найз нөхдийн холбоо энэ долоо хоногт урьдынхаасаа илүү бэхжих бололтой. Улмаар найзууд тань амьдралд ч ажилд ч том тус хүргэнэ. Бизнесмэнүүд том гэрээ хэлэлцээр хийж магадгүй. Гэвч энэ долоо хоногт өр, зээл тавихаас татгалзах хэрэгтэй. Мөн шаардлагагүй зарлага бүү гаргаарай. Гэр бүлийн асуудлууд өөрсдөө шийдэгдэнэ. Энэ долоо хоногт нүднийхээ эрүүл мэндэд онцгой анхаараарай.

Мэлхий

Ажилсаг мэлхийнүүдийн хичээл зүтгэл өндрөөр үнэлэгдэх цаг иржээ. Харин бизнесмэнүүдийн хувьд түншүүдтэй холбоотой хэцүү асуудал үүсч болзошгүй. Алт, мөнгө, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалтууд үр жимсээ өгч эхэлнэ. Гэхдээ цаашдын хөрөнгө оруулалтуудаа сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй. Ганц бие мэлхийнүүд энэ долоо хоногт хайртайгаа учрах боломж гарч ирнэ. Нэгэнт учирсан бол та хоёрын үерхэл, хайр дурлал цаашид ямар ч асуудалгүй цэцэглэх болно. Эрүүл мэндийн хувьд элэг, ходоодтой холбоотой асууудал үүсч, эрүүл ухаанаар шийдвэр гаргахад нөлөөлж болзошгүй. Тиймээс ямар нэг шинж тэмдэг илэрмэгц эмчтэйгээ уулзаж, зөвлөгөө аваарай. Мөн од эрхсийн нөлөөгөөр энэ долоо хоногт таны амьдралыг үзэх үзэлд өөрчлөлт орж магадгүй. Цаашлаад сэтгэл санааны байдал багагүй савлагаатай байх тул яарсан шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Мөн өөрийн чинь шийдвэрт хэн нэгэн, ямар нэг зүйл нөлөөлөхийг бүү зөвшөөрөөрэй.

Арслан

Шинэ ажилд орохыг төлөвлөж буй арслангийн ордныхонд энэ долоо хоног тохиромжтой цаг үе тохиож байна. Энэ долоо хоногт мөн гадуур хөөцөлдөж явах ажлууд мундахгүй. Ажил дээрээ хамт олонтойгоо муудалцахаас сэргийл. Мөн хүүхдүүдтэйгээ харьцахдаа найз шиг нь байж тэднийг гомдоохоос болгоомжил. Санхүүгийн хувьд элдэв чек, гэрээ зэрэгт гарын үсэг зурахдаа хянамгай байхгүй бол ирээдүйд санхүүгийн том асуудал тулгарна. Арьсны халдварт өвчин болоод харшилд өртөх боломжтой тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Дайсагналцдаг хүмүүсээ ялан дийлэх сайхан боломжуудыг од эрхэс танд энэ долоо хоногт өгнө.

Охин

Бизнесмэнүүд долоо хоногийн эхний болон сүүлийн өдрүүдэд санхүүгийн байдлаа маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Энэ долоо хоног чухал уулзалтуудаар дүүрэн байх бөгөөд улмаар та бизнесээ амжилттай өргөжүүлж чадна. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал тогтвортой сайн байх нь. Эрүүл мэндээ бодож түргэн хоол идэхгүй байхыг хичээгээрэй. Учир нь энэ долоо хоногт таны хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хямарч болзошгүй. Ажлын амжилт ойрхон байна. Тиймээс удахгүй таны амьдралд шинэ, эерэг өөрчлөлтүүд тохиох аж.

Жинлүүр

Ажлын түр орон тоод ажилладаг байсан жинлүүрийн ордныхныг энэ долоо хоногт жинхлэнэ. Мөн шинэ төсөл, бизнес эхлүүлэхээр төлөвлөж байсан бизнес эрхлэгчид ч энэ долоо хоногт төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадна. Эцэг, эх болохоор төлөвлөж буй жинлүүрийн ордныхонд сайн мэдээ дуулдана. Хостой жинлүүрүүд хосдоо хувийн орон зай олгож, тэднийгээ өмчлөх гэж оролдохоо болих хэрэгтэй. Стресстэж бухимдсан үедээ хүүхэдтэй цагийг өнгөрөөж стрессээ тайлахыг танд зөвлөж байна. Санхүүгийн хувьд таныг өрнүүдээ төлж дуусгахыг од эрхэс сануулж байна. Ажил дээрээ хэцүү нөхцөл байдалд орох, ахмад тушаалтнуудтайгаа ойлголцоход асуудал үүсэх зэрэг зүйлс энэ долоо хоногт тохиолдож магадгүй. Сэтгэл хөдлөлөө хянаарай.

Хилэнц

Хувьцааны бизнес эхлүүлэх гэсний хэрэггүй. Учир нь энэ долоо хоногт хувьцааны бизнес эхлүүлбэл их хэмжээний мөнгө алдах эрсдэл өндөр байна. Бизнесмэнүүд оффисынхоо аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах хэрэгтэй. Энэ долоо хоногт хилэнцийн ордныхны санхүүгийн байдал маш муу. Улмаар та амьдралын хэв маягаа алдагдуулахгүйн тулд найзууд болон хамаатнуудаасаа мөнгө зээлж магадгүй. Ганц бие хилэнцийн ордныхон энэ долоо хоногт хайртдээ сэтгэлээ илчлэх хэрэггүй. Эс бөгөөс шууд эсэргүүцэлтэй тулгарна. Дээрх шалтгаануудаар сэтгэцийн эрүүл мэнд багахан асуудалтай байх бололтой. Улмаар ажлын чухал уулзалтууд цуцлагдаж магадгүй. Гэхдээ хэцүү зүйлс дуусахад ойрхон байгаа тул тэвчээртэй байгаарай. Үүссэн нөхцөл байдалд тааруулан өөрийгөө тайван балгавал хэцүү бүхэн илүү хурдан дуусч, бүх зүйл эргээд сайхан болно. Хэцүү асуудлуудын дундаас хурц ухаан сийлж, гарах гарцыг өөрөө олж авбал бүүр ч сайн. Мөн энэ долоо хоногт таны шүтлэг өөрчлөгдөж магадгүй.

Нум

Тушаал дэвшихийг хүсэж байсан төрийн албан хаагчид энэ долоо хоногт сайн мэдээ сонсоно. Хувьцааны бизнес эрхэлдэг нумын ордныхон энэ долоо хоногт ашиг сайн олно. Хостой нумууд хайртдаа цаг зав зарцуулахгүй бол тэд танд уурлаж, маргаан үүснэ. Эрүүл мэндийн хувьд арьсны элдэв өвчинд өртөж болзошгүй. Санхүүгийн хувьд ирээдүйд зориулж мөнгө хадгалахад энэ долоо хоногт тохиромжтой. Хайртынхаа эцэг, эхтэй таарамжгүй байдал үүсгэж болзошгүй тул хянамгай байхыг од эрхэс зөвлөж байна. Энэ долоо хоногт бичиг цаасанд гарын үсэг зурахдаа сайн уншиж судлахыг зөвлөж байна.

Матар

Бизнесмэнүүд энэ долоо хоногт хэд хэдэн гэрээн дээр гарын үсэг зурж магадгүй. Тэр бүхэн дээр маш нухацтай хандахгүй бол үр дүн нь таны хүссэн шиг биш байж болзошгүй. Санхүүгийн талаар таны төлөвлөсөн бүхэн энэ долоо хоногт саадгүй бүтнэ. Мөн гэртээ цахилгаан бараа худалдан авч магадгүй. Энэ долоо хоногт хэд хэдэн үл ойлголцолд орооцолдох эрсдэлтэй. Тэр үеүүдэд аминч үзэл гаргах гэсний хэрэггүй. Уучлаарай гэх шидэт үгийг бүү харамлаарай. Эрүүл мэнддээ онцгой анхаарч, эрүүл хооллох шаардлагатай. Эрүүл байх нь таныг эрч хүчтэй, эерэг, бүтээлч байхад онцгой чухал нөлөөтэй. Сүүлийн үед нэлээд савлагаатай байсан хайр дурлалын асуудлууд энэ долоо хоногт жигдрэх юмандаа байгаа гэнэ.

Хумх

Шинжлэх ухаан, технологитой холбоотой ажил хийдэг хумхынханд энэ долоо хоног ээлтэй. Хостой хумхынхан хайртдаа анхаарал халамж, цаг зав гаргаарай. Санхүүгийн хувьд орлого, зарлагаа маш сайн тооцож, шаардлагагүй зардал гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Түргэн хоол их идвэл ходоод хямрах эрсдэлтэй. Хэрвээ та сүүлийн үед жин нэмсэн бол өдөр бүр дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Мөн чихэрлэг хүнсний хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Энэ долоо хоногт та ажилдаа анхаарах их эрч хүчийг олж, үр дүнг нь харамгүй хүртэх аж.

Загас

Загасны ордныхон энэ долоо хоногт ажилдаа нухацтай хандах шаардлагатай. Санаандгүй алдаанууд санхүүгийн хүндрэлд хүргэж магадгүй тул болгоомжтой байх хэрэгтэй. Эцэг, эхийн зүгээс мөнгөн тусламж үзүүлж магадгүй. Бизнесмэнүүд гадаад дахь түншүүдтэйгээ харилцаагаа сэргээх хэрэгтэй. Өмнө нь эхлүүлсэн хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгч эхэлнэ. Гэрлэсэн загасны ордныхон жижиг асуудлуудаас болж бага зэрэг маргалдаж болзошгүй. Шалтгаан нь шалихгүй байсан ч үзэл бодлын ялгаа том асуудал болох аюултай. Уучлах, мартах эрдэмд суралцахыг хичээгээрэй. Энэ долоо хоногт таныг шаналгаж байсан сэтгэц, биеийн эрүүл мэндийн асуудлууд өндөрлөх болно.