Тайлбар бичих цаг нь болжээ….

1. Та нар сонгуульд идэвхгүй байна. Чухал үе ирээд байхад, хүмүүст зөв сонголт хийхэд уриалахгүй юм уу? Юугаа хийгээд аялаад яваа юм!


2. Та 2 хэнийг дэмжиж байгаа вэ? Яагаад? Би хэнд саналаа өгөхөө мэдэхгүй байна.

3. Сурталчилгаа хийх үү? Үнэ хөлс хэд вэ?

4. Аль намыг дэмжиж байна?

5. Positive Mongolians сонгуулийн ямар ч сурталчилгаанд ороогүйд баяртай байна, Олон хүн мөнгөний төлөө явж байна, та 2 тэгсэнгүй. Үнэллээ.

6. Хөдөө яваа юм уу? Сонгуулийн ажлаар уу?.. гэх мэт…

Бид ямар ч сонгуулийн холбогдолтой хэн нэгний сурталчилгааг ил далд хийгээгүй.

Энэ сонголтыг хийсэндээ одоо л зөв байжээ гэж бодож байна. Гэхдээ энэ чухал биш.
Гол нь,

Сонгууль бол гэнэт баяжих боломж биш!

Сонгууль бол бидний ирээдүй.

Бид ямар мөнгө боддоггүй бурхан биш дээ… Хүн л юм чинь ШУК хөдлөөд шогтмоор санагддаг л юм билээ.
Гэвч үзэгч олныхоо хүчээр өдий дайтай амьдарч байж хэрэв бүхнийг мөнгөөр харвал дэндүү даварсан хэрэг болно. Түүнээс гадна эргээд уулзах таарах нэр дэвшигч танил дотно хүмүүстээ үнэрхээд, нэгийг нь ил дэмжээд нөгөөхийг нь дэмжилгүй орхино гэдэг бидний хувьд маш бүдүүлэг санагдсан. Хэн ч хэзээ ч жанжин шугамаа барих ёстой. Бид туг барина тугал ч хариулна.

Энэ ПОСТоор үзэгчиддээ тал засаад байгаа зүйл бол байхгүй. Эсрэгээрээ санал тавьсан тэдгээр хүмүүсээ үгүйсгээд байгаа ч юм биш.
Угаасаа сонгуул дуусна, нар мандана, эргээд таарна. Хэнтэй ч уулзах нүүртэй л байх ёстой ил далд үзэгч олноо ч хуурч болохгүй гэж бодоод бид хувьдаа чимээгүйхэн дэмждэг хүмүүсээ үргэлжлүүлэн дэмжсээр явна. Заавал хамтарч ажиллаа гээд дэмжсэн хэрэг биш шүү дээ.

Саналаа өгөх бол иргэн хүний үүрэг!

Үнэ хөлсөөр биш өөрийн саналаар бид сонгуулиа өгнө.

 

Хялбар аргаар олсон мөнгө мөнгө болдоггүй.

Хоосон сэтгэлээр хийсэн ажил ажил болдоггүй болохоор тал талдаа мөнгөөр нэгнээ дэмжихгүй. Өөрийн бодлоо өрөөлд тулгахгүй байхыг зорьсон юмаа

сонгуулиа заавал өгнө.

Таныг ч бас тэгээсэй гэж хүсэж байна.

Хүн хүний санал нийлж нижгээд том хүчийг бий болгодог шүү дээ.

Хэнд нь яах вэ. Харин саналаа өнөөдрийн хэдэн төгрөгөөр бус ирээдүйн найдвар гэж хараад өгөх нь л хамгийн чухал шүү✊ хийсэн бүтээсэн зүйлтэй, мэдлэгтэй чадвартай хүмүүсийг сонгоосой…

За за хэнд өгөх нь яах вэ.

Бид чинь бүгдээрээ Монголчууд шүү дээ

За ийм л болохоор сонгууль гээд хүмүүс завгүй байхад бид амраад явж байгаа юм аа.

Positive Mongolians