Хуучин нийгмийн тогтолцоог халж, жинхэнэ ардчилсан, эрх чөлөөт, шударга, хүн бүрийн эрх ашгийг дээдэлдэг, соёлтой нийгмийг хамтдаа бүтээх нь өнөөгийн залуус бидний чин хүсэл.

Тиймдээ ч Монгол залуус иргэний үүргээ ухамсарлаж сонгуульд залуусын оролцоог нэмэгдүүлж, сайхан ирээдүйг цогцлоох үүднээс саналаа идэвхтэй өгөхөөр нэгдэж байна.

Сонгуулийн  энэ өдөр хуучны уламжлалыг сэргээж дээл өмсөн сонгуулиа өгсөөр байна. Залуу үеийн түүчээ болж, өглөө эрт дээлтэй саналаа өгсөн залуусын зургуудаас хүргэж байна.