УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. СЕХ-ны 23.00 цагийн урьдчилсан мэдээгээр Дархан-Уул аймгийн 19-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид илт давуу саналтай явна.

Тодруулбал, Б.Жавхлан 24026, Г.Дамдинням 22347, Б.Баттөмөр 19824 санал авлаа. Дөрөвдүгээрт бие даан нэр дэвшигч Т.Ганболд 15242 санал авч, улаан шугамны ард бичигдсэн байна.

Дархан-Уул аймгийн бүх хэсгийн хороод санал хураалтын дүнг СЕХ-ны төв серверт ирүүлжээ.