“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон шигшээд шалгарлаа. П.Орхон 1/4 шигшээд Вьетнамын Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарсан билээ.
Алтан медалийн төлөөх барилдаанд П.Орхон Кыргызстаны Айсулуу Тыныбековаг 11:0 харьцаагаар буулган авсан.  Ингэснээр П.Орхон Монголын багийн 22 дахь, чөлөөт бөхийн 12 дахь Алтан медалийн эзэн болж байгаа юм. Ингээд түүний хувийн зургуудаас хүргэе