УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. СЕХ-ны 23.10 цагийн урьдчилсан мэдээгээр Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт МАН-ын нэр дэвшигчид илт давуу санал авлаа. Тус хэсгийн хороодын 98.3 хувь нь санал хураалтын дүнг СЕХ-ны төв серверт ирүүлээд байна.

Нэр дэвшигч Н.Учрал 63296, Д.Сумъяабазар 36694, П.Анужин 31838 саналтай илт давуу тэргүүлж байна.