Жүжигчин, найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дашхүүгийн Галбаяр найз С.Жавхландаа зориулан цахим хуудаснаа сэтгэлийн үгээ бичжээ .

Анддаа:

Сүүлийн хоёр өдөр Монгол оронд чам шиг тэнэг хүн байсангүй. Бүгд л шоолж байна, даапаалж байна, элгээ хөштөл инээж байна,доромжилж байна,харамсаж халаглаж байна,зарим нь хэлэх үгээ олж ядаж байнаа анд минь.

Гэхдээ тэдний буруу биш ээ!

Энэ бүхний шалтгааныг чи өөрөө л өгсөн шүү дээ. Би өмөөрөх гэсэнгүй ээ! Өшиглөх ч гэсэнгүй! Өрөвдөх ч бодол алга! Үнэндээ бол чиний буруу! Алдах үед нь дэвсээд яахав л гэцгээнэ. Дэвсэх шалтгаан нь бас л чи өөрөө…Уран бүтээлийн андууд бололцсоноос хойш 17 жил өнгөрчээ. Энэ бол багаггүй хугацаа лдаа. Чамайг бүрэн мэддэг болсон гэж хэлэхгүй лдээ. Чи бол үргэлж оньсого шиг байдаг. Таагдашгүй байдаг. Чиний үйлдлийг бид дандаа хоцорч ойлгодог байсан.

Энэ удаад ч бас чамайг юу бодож ямар өрөлт өрснийг чинь ойлгохгүй л сууна.Энэ бүгдийг эхлэхдээ чи ийм зүйл болно гэж мэдэж л байсан шүү дээ. Мэдсээр байж хийж байхыг бодоход цаанаа учиртай л байлгүй.

Миний бодоход чи “Шударга бус нийгэмд” өөрийнхөө нэр хүндийг уландаа гишгэж байгаад жоохон ч гэсэн цочроо өгөхийг бодсон болов уу л гэж харж байна. Гэхдээ чи чинь “Таалагдах Ял” авчихсан урлагийн хүн шүү дээ! Анд минь… Өмнөөс чинь бачимдаад халаглаад байж суух юм бишээ!

Тээр жил клип хийнэ гэж авч яваад гэнэт гараа хутгаар эсгээд эхлэхэд чинь Донж Төгөлдөр ах бид хоёр тэсэлгүй уйлж билээ.

Одоо үнэндээ таавар тааж байх хүсэл алгаа!

Юу бодож байгаагаа бидэндээ хэлээд нутгийн түмнээсээ уучлал гуйчихаа хөгшөөн…