Хэрэв ажлын хүндхэн өдрийн дараа хоол бэлтгэх цаг байхгүй бол танд дараах амархан бөгөөд хурдан хийх 7 хоолыг санал болгоё.

Мөн эдгээр хоолнууд үнэхээр амттай гэдгийг сануулмаар байна.

Томатны соустай гахайн махтай шош

Орц: 200 гр лаазалсан шош 100 гр бекон 250 гр томатны соус (эсвэл 100 гр томатны паст) Оливын тос

Бэлтгэх арга: Шош беконоо оливын тосонд шараад, дараа нь томатны соус, хар перец, давсаа нэмнэ. Хольцоо хэдэн минут жигнэнэ.[sociallocker]

Туна болон бууцайтай паста

Орц: 250 гр гоймон 100 гр лаазалсан туна 250 гр хөлдөөсөн бууцай 150 мл 10%-ийн цөцгий

Бэлтгах арга: Эхлээд гоймонгоо чанана. Хайруулын тавган дээр бууцайгаа гэсгээгээд туна болон цөцгийгөө нэмнэ. Бүгдээрэнг нь хэдэн минут жигнээд перец давсаар амталж гоймонтойгоо холино.

Залхуу хайрмал

Орц: 100 гр брокколи 100 гр цэцэгт байцаа 150 гр цагаан мөөг 1 стакан уутат шош 100 гр хатуу бяслаг 150 мл сүү 6 ш өндөг Наран цэцгийн тос Давс, перец

Бэлтгэх арга: Цэцэгт байцаа, брокколины орой хэсгийг хэрэглэнэ. Цагаан мөөгөө хавтгай хэрчээд ногоон шошоо дээр нь нэмнэ. Галд тэсвэртэй хэвээ тосоор дотрыг нь арчаад мөөгтэй ногоогоо дотор нь хийнэ. Өндөг, сүү, чимх давс болон перецээ хооронд нь хольж ногоон дээрээ асгана. Дээр нь үрсэн бяслаг цацаад урьдчилж халаасан зууханд 180 ℃ 40 минут болгоно. Бэлэн болсны дараа хөргөөд зүсэж олгоно.

Мөөгний шанзтай нарийн махан хуурга

Орц: 150 гр цагаан мөөг 1 сонгино 50 гр цөцгийн тос 1 кг өөхгүй үхрийн махан шанз 4 хоолны халбага гурил 2 стакан үхрийн шөл 1 стакан зөөхий

Давс, перец 400 гр өндөгтэй гоймон

Бэлтгэх арга: Гоймонгоо усанд буцалгана. Гоймон буцлах хооронд том хайруулын тавгаа халаагаад зүссэн мөөг болон сонгиноо хоёр хоолны халбага цөцгийн тосонд зөөлөн гал дээр шарна. 5 минут зөөлөртөл нь болгоод өөр саванд хийнэ. Саяны хайруулын тавгандаа үлдсэн цөцгийн тосоо хийнэ. Шанзаа улаан болтол нь шарна. Гурил нэмж хутгаад үхрийн шөлөө нэмж өтгөртөл нь хутгана. Дээрээс нь сонгинотой мөөгөө нэмж холиод зөөхийтэй хутгана. Давс болон перецээр амтлаарай. Буцалгалгүйгээр бүгдийг халаах хэрэгтэй. Гоймонгоо таваглаад мөөгтэй махны соусаа асгана.

Тахиа болон авокадотай зууш

Орц: 1 тахианы цээж 1 савалсан моцарелла 1 авокадо

Давс, перец 200 гр салатны навч 7-8 мини помидор ¼ аяга базилик

Амтлагчинд: 1 хумс сармис 1 цайны халбага хуурай базилик 1 хоолны халбага найруулсан гич 1 хоолны халбага лимоны шүүс ¼ аяга уксус 1/3 аяга оливын тос Давс, перец

Бэлтгэх арга: Жижиг саванд сармис, хуурай базилик, найруулсан гич, лимоны шүүс, уксус, давс, перец нэмж холино. Оливын тосыг бага багаар нэмж хутгаад түр цааш нь тавиарай. Тахианы цээж махыг жижиг хэрчээд 5-6 минут шараарай. Дараа нь мини помидор, моцареллаг дундуур нь зүснэ. Аяганы ёроолд эхлээд салатны навчаа тавиад дээр нь бүх хэрчсэн орцоо тавьж уксус асгаж амтална.

Уутат шош, тахиа болон мөөгтэй будаа

Орц: 500 гр тахианы арьстай ясгүй мах 250 гр томоор хэрчсэн уутат шош 200 гр цагаан мөөг 1 хоолны халбага оливын тос 2 хумс сармис Давс, нунтаг перец

Бэлтгэх арга: ½ стакан будаан дээр 1 стакан ус нэмж буцалгаад галыг нь багасгаад 10-15 минут агшаана. Ясгүй арьстай тахиагаа том зүсээд 5 минут хүчтэй гал дээр арьсыг нь шаргал болтол шарна. Арьс нь өөрөө өөхтэй учир тосгүй шарж болдог. Хайруулын тавган дээр уутат шош болон нимгэн зүссэн мөөгөө хийгээд дээрээс нь нэг халбага тос асгана. 5 минут шарсаны дараа жижиглэж хэрчсэн сармисаа хийгээрэй. Дараа нь бэлэн болсон будаатай холино. Давс, перец нэмээд дахин хэдэн минут будаагаа халтал нь шараарай.

Шарах шүүгээнд жигнэсэн яргай загас

Орц: 1 кг ясгүй яргай загас

Давс, перец 2 сонгино 2 хоолны халбага оливын тос

Петрушка 1 лимоны шүүс

Бэлтгэх арга: Ясгүй яргай загасаа угаагаад давс перецээр арчаад оливын тосоор тосолно. Петрушкаг жижиглэн хэрчээд, сонгиноо хагас дугуй хэрчинэ. Сонгино дээрээ бага зэрэг оливын тос нэмж давс перецээр амтална. Загасаа листэн дээрээ тавиад петрушкагаа дээр нь цацаад лимоны шүүс асгана. Сонгиноо тойруулж тавиад шарах шүүгээнд 200 ℃ -т ойролцоогоор 20 минут жигнэнэ