Хүүхдийн сүүн шүдийг яагаад хадгалах ёстой вэ?

2003 онд хийгдсэн судалгаагаар хүүхдийн сүүн шүдэнд “үүдэл эс” байдаг болохыг олж тогтоожээ. Энэхүү “үүдэл эс”-ийг хувиргаж, төрөл бүрийн эс, эд эртхэнг гаргаж авах боломжтой гэнэ.

Хүүхэд өсч торних явцдаа нойр булчирхай, зүрх, тархины асуудалтай болж, өвчилсөн тохиолдолд, сүүн шүдэнд байрлах “үүдэл эс”-ийг хувиргаж, гэмтсэн эрхтнийг нөхөж, эдгээдэг байна. Сонирхуулахад үүдэл эс нь хүний биеийн хамгийн чухал эс хэмээгддэг бөгөөд маш хурдан ургаж, өөрчлөгддөг аж.