Жүжигчин Г.Ундармаа цахим хуудаснаа  Сонгуулийн сурталчилгаанд бүтэн ажиллаж үзлээ. Тусгай хэрэгцээтэй хүмүүстэй уулзлаа, нэн ядуу айл өрхөөр явж үзлээ, өрх толгойлсон аав , ээжүүдтэй ярилцлаа.


Одоо унтаж чадахгүй бодогдоод, унтсан ч зүүдлээд нэг л зовиуртай сэтгэлтэй л байгаад байна. Гэхдээ л МЭХны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг дагаж явсандаа энэ бүгдийг нэг дор нь нүдээр үзсэндээ бүр том, их тод бодмоор санагдлаа. Энэ эмэгтэйг юуг өөрчлөхийн тулд юуг хийгээд яваад байгааг илүү их мэдэрсээн. Бидэнд өөрчлөх зүйл, нөлөө үзүүлэх үйлдэл, зовох сэтгэл их байнаа. Хүчирхийлэл , ядуурал , архидалт хаана яаж явагдаад хэн шаналаад яваад байгаа , тэдэнд яаж туслахыг, хүн болж төрсөн тэд маань яавал хүн шиг амьдрах вэ гээд л бодох хийх юм үнэхээр их байнаа. Бид ч бас өөрсдөө бусад руу буруугаа чихихгүй бусад маань ч үнэн сэтгэлээсээ ажиллаасай. Очих ёстой халамж нь эзнээ олоосой. Гаргаж байгаа хууль нь хэрэгжээсэй. Ер нь л ёс зүйтэй байцгаагаасай гэж л хүсэхээс цаашгүй байна даа. Уг нь МЭХ хүчтэй байгууллага юм байна. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн хэдэн эмэгтэйчүүд нь сайн дураараа цалингүй ажилладаг юм байна. Энэ бүгд рүү төр нь жоохон өнгийж хараад дэмжиж хүчийг нь ашиглавал олон олон гэр бүл хүүхдэд тус дэм болмоор санагдлаа.

Миний л бодол шүү!!!

Хэд хоног санаа уймар ч явсан юмаа нэг амьсгаагаар дутуу хүтүү гаргаж бичлээ.
Уг нь ч бид бусдыг бодвол цөөхүүлэхнээ л дээ ? Батнасангийн Оюунгэрэл бид хоёрын ажил одоо дуусч биш эхэлж байгаа юм шиг санагдаад байх юм гэжээ