Сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх гэж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргыг нэр дэвшүүлнэ” хэмээн заасан. Энэ дагуу МАН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ.

Сонгуулийн дүнгээр үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан МАН-ын удирдлагын түвшинд шинээр байгуулагдаж буй Их Хурлын даргаар Г.Занданшатарыг улираан ажиллуулах саналд нэгджээ.

Уг саналыг одоо хуралдах Анхдугаар чуулганд оруулан хэлэлцүүлэх юм.