Үргэлж залуу сайхнаараа байх юм шиг санаж явсаар нэг л өдөр хорвоогийн тоосонд зурагдаж, магнайд үрчлээ суухыг толиноос л олж харах. Хорвоогийн ээжүүд бидэн шиг залуу яваагүй юм шиг гоо үзэсгэлэн, залуу насны сайхан төрхнөөс нь юу ч үлдээгүй байдаг.
Хүмүүст гоё ганган байхыг урлагийнхан сургах ёстой гэж би хувьдаа боддог юм. Тэр ч утгаараа урлаг, хүн хоёр зэрэгцэн оршсоор буй биз.

Олны дунд дуучин Ану нэрээр танигдсан Ч.Уранхолбоо сайн муу олон янзаар хэлэгдэж хэвлэлийн бай болсоор өдийг хүрсэн. Гоё ганган, дэгжин сайхан бүсгүй тодотгол түүнд хамгийн их зохино. Анх арван хэдхэн настайдаа урлагт хөл тавьж байсан тэрээр өдгөө ид хийж бүтээх насан дээрээ яваа нэгэн билээ. Урлагийн хүмүүст зав олдох нь ховор.Тэгвэл Дуучин Ану энэ удаад найзууддаа зав гарган зугаалж явна .