Зууны манлай дуучин Б.Сарантуяа бага охин Хулангаа эелдэг охин болгохын тулд ихээхэн чармайлт хийж буй бололтой. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр “Наадам” төвд байрлах Номин сүлжээ дэлгүүрт бага охин Хулантайгаа шоппинг хийж явахдаа “Ямар ч хүнтэй боловсон эелдэг харьцаж сур, үгүй бол машиндаа суугаад үлдэж бай” хэмээн ихээхэн ширүүхэн зэмлэнгүй хэлж харагдана лээ. Хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг хэтэрхий шулуун шударга дуучин Б.Сарантуяа ийнхүү аашилсан нь учиртай л байх. Нэг талаас түүний нэр хүнд, нөгөөтэйгүүр хүүхдээ бусдаас “сээхэлзүүр” нэгэн болох вий гэсэн ээж хүний эмээнгүй бодлоор охиноо сургамжласан болов уу.

Дашрамд дуулгахад, дуучин бүсгүй өдгөө дөрөвүүлээ амьдардаг. Сараагийн том хүү Эрхэмбилэгийнх нь аав Л.Болдхуяг. Л.Болдхуяг алдарт эрдэмтэн Лувсанвандан гуайн хүү, Гадаад харилцааны сайд Лу.Болдын төрсөн дүү. Харин бага охин Хулангийнх нь аав Хөвсгөлийн бизнесмэн П.Отгон-Очир гэдэг эр. МУГЖ Б.Сарантуяагийн дунд охин нь цэл залуугаараа бурхан болсон ганц эрэгтэй дүү Б.Төмөрийнх нь охин. Дуучин Сараа төрсөн дүүгээ өөд болсных нь дараа ганц охиныг нь өөр дээрээ авсан билээ.