УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Шүүгдэгч Н.Номтойбаяр нь шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авахаас татгалзжээ.

Шүүх бүрэлдэхүүний зүгээс Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдаан өмнө 3 удаа хойшилсон. Өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин шинээр өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзсэн юм байна.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал маргааш 09.00 цагт үргэлжлэхээр боллоо