Нэгэн хэсэг мөрийтэй тоглоомд донтож их хэмжээний өрөнд орж хуулийн байгууллагаар эрэн сурвалжлагдаж байсан Outlaw-ийн Чинзориг Солонгос хоолны ресторан ажлуулж эхэлсэн байна.

Тэрээр хоёр жилийн хугацаанд БНСУ-д хар ажил хийж өрнийхөө нэгээхэн хэсгийг даржээ. Түүнийг эх орондоо ирсэн даруйд нисэх онгоцны буудал дээрээс цагдаагийнхан баривчилж саатуулсан ч хуульч өмгөөлөгч Р.Булгамаа эрх зүй туслалцаа үзүүлж батлан даалтад гаргажээ.

Тэрээр Хан-Уул дүүрэгт Cheese dak galbi bar гэх газрыг ажлуулж эхэлсэн бөгөөд ашиг орлого ихтэй байгаагаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.